2013 ОНЫ МОД БЭЛТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГАЗАР ОЛГОЛТОНД ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ
2014-04-15 Булган тал
1.Шалгалтын зорилго, хугацааСумын ИТХ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот Захирамжийн дагуу Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх, газар зохион байгуулалтын ерөнхий төлөлвлөгөөний дагуу газар олгох тухай 2013 онд сумын ИТХ-аас гаргасан тогтоолын биелэлтийг шалгаж дүгнэлт гаргах зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 13-ны хооронд 6 хоногийн хугацаанд шалгалт хийв.
2.Шалгалтын бүрэлдэхүүн, албан тушаал, овог нэрШалгалтанд сумын ИТХ-ын ХАА, Байгаль орчин, экологи, дэд бүтцийн хорооны дарга Д.Дагва, гишүүн А.Мөнхтөр, М.Гүнтэвсүрэн, Б.Гансүх, БОХУБайцаагч С.Баярсайхан, байгаль хамгаалагч Н.Жавхлан нар оролцов.
3.Шалгагдсан иргэн, ААН, байгууллага, объектын нэрМод бэлтгэлийн мэргэжлийн байгууллага Хайрхан уул ХХК, Халзанбүргэдэй ХХК, Үүрийн долгио ХХК, Намханцахир хоршоо, Хөвсгөл шинэсэн ой ХХК, Хойморь хийц ХХК, Ану булаг ХХК, ойн санг гэрээгээр эзэмшсэн Их соёолж ХХК, Ургах шинэс ХХК, тэдгээрийн мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэсэн Сант-Өндөр, Бөөрөлжийн нарийн, Өлийн даваа, Цагаанчулуут, Шохой нарийн, Шивэрт, Бунхан толгой, Хөндий, Могтын хаяа. Нарийн царам Тарвагатайн морин даваа, Мөстэй эрэг, Асайтын ам, Бухат, Бузай, Гулзгай, Харгана, ойн цэвэрлэгээ хийж байгаа Үүрийн долгио ХХК 5, Энхбулган ХХК 5, Халзанбүргэдэй 6, Хайрхан Уул ХХК 13, Ургах шинэс ХХК 5, Хойморь хийц ХХК 6 нийт 40 иргэн, Хайрхан уул ХХК, Халзан бүргэдэй Уул ХХК, Үүрийн Долгио ХХК, Энхбулган ХХК, Их соёолж ХХК-ын ажиллаж байгаа тайга хөрөөнүүд шалгалтанд хамрагдлаа.
4.Шалгалтын явц, шалгалтанд хамрагдсан асуудал- Мод бэлтгэсэн талбайд цэвэрлэгээ, арчилгааны огтлол хийсэн байдал
- Тухайн жилд бэлтгэсэн модны хэмжээ зах зээлд нийлүүлсэн байдал
- Мэргэжлийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлт
- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон дээд хязгаарт багтаан мод бэлтгэсэн байдал, иргэн, ААН, байгууллагат ахуйн болон аж ахуйн зориулалтаар олгосон газар
5.Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал
·Энхбулган ХХК өөрийн эзэмшил газар мод үржүүлгийн талбай бий болгож, 6 төрлийн тарьц бойжуулж байгаа. 1 га-д чацарганы 3 настай тарьц суулгасан, 3 га газарт /Харганад/ шинэсний 3000 суулгацаар ойжуулалт хийсэн, Халзан бүргэдэй Уул ХХК, 20*6 метрийн хүлэмж худалдан авч суулгац үрслүүлэхээр ажил төлөвлөсөн, Хайрхан уул ХХК, Халзан бүргэдэй Уул ХХК, Үүрийн долгио ХХК, Энхбулган ХХК ачилчдаа нормын хувцсаар хангасан, мөн мэргэжил шаардсан сургалтанд ажилчдаа хамруулж байгаа.
- Машин, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, мод тээвэрлэх машин худалдан авсан
- Ану булаг ХХК 468 м,Хөвсгөл Шинэсэн төгөл ХХК 64м түлээг ойн цэвэр лэгээний аргаар бэлтгэж ойн захад цагаалан хураасан
6.Зөрчил дутагдал, түүний шалтгаан, нөхцөл, гарч болзошгүй буюу гарсан хохирол, газар дээр нь шийдсэн асуудал
- Мод бэлтгэлийн явцад талбай цэвэрлэх ажлыг орхигдуулсан, өөрсдийн хүчин чадалд тааруулж талбай тусгаарлалт хийлгээгүй
- Бэлтгэсэн 100 м хэрэглээний модонд 1 га-д ойжуулалт, 2 га-д БСУТ ажил хийх үүргээ биелүүлээгүй
- Үр боргоцой түүж бэлтгэх, тарьц суулгацын талбай бэлтгээгүй
- Ойгоос бэлтгэсан модонд хяналтын хуудас олгож тээвэрлээгүй, технологийн карт хөтлөгдөөгүй, зайлшгүй шаардлагатай ойн инженер Энхбулган ХХК-аас бусад нь ажиллуулаагүй./Байхгүй/
- Мод бэлтгэлийн явцад байгаль хамгаалагч, байцаагчийн зүгээс шалгалт хийж арга зүйн зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаггүй
- Хойморь хийц ХХК-ны мод бэлтгэгч /хөрөөчин/ тусгаарлалтын талбайд арчилгааны огтлолоор бэлтгэхээр заасан модноос өөр мод унагасан, табай дотор байшингийн мод бэлтгэж байгаа
- Ургах шинэс ХХК тусгаарласан талбайн гадна талаас мод бэлтгэсэн
- Сум дундын ойн анги /Нарс шинэсэн ой ХХК/ нь сумын ИТХ-ын шийдвэр гараагүй байхад, Мөрөн сумын харьяат Хөвсгөл шинэсэн төгөл ХХК, Ану булаг ХХК, Намхан цахир хоршоонд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийж, хууль бусаар мод бэлтгэх нөхцөл бүрдүүлжөгсөн. Энэ хууль бус мод бэлтгэх ажилд сумын БОХУБ-ч, байгаль хамгаалагч нарын зүгээс хяналт тавиагүй үйл ажиллагаа явуулж байсан
- Хууль бус үйл ажиллагаа явагдаж байхад зогсоох арга хэмжээ аваагүй төрийн албан хаагч нар /байцаагч, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн
- Сумын ИТХ-аас Газар зохион байгуулалтын талаар төлөвлөсөн төлөвлөгөөнөөс хэтрүүлэн 35 иргэнд 4 га газар олгосон.
- Эхний талбайг бүрэн гүйцэд цэвэрлэж байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгөлгүйгээр дараагийн талбайд орж үйл ажиллагаа явуулдаг
- Сумын Засаг дарга Д.Бэхбат Хойморь хийц ХХК-д мод бэлтгүүлэх тухай 2012 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн А/124 тоот захирамж гаргахдаа Ойн тухай хуулийн 15.2.3, 15.2.7, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 10 тоот тогтоолыг үндэслэн гаргасан нь 2013 оны 06 дугаар сарын 01-ээс дагаж мөрдөгдсөн Ойн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэж гаргасан, цаашлаад сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэх ёстой байхад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн тогтоолыг үндэслэн мод бэлтгэх хууль бус шйидвэр гаргаж мод бэлтгэх боломж олгосон.
- Газар өмчлөлийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор насанд хүрээгүй хүүхдийн нэг дээр газар олголт хийгдсэнээс шалтгаалан гэр бүлийн хэрэгцээнд зорлиулан олгох талбай хомсдсон, өмчлөлөөр авсан газраа бүрэн ашиглаагүй, орхигдуулдаг
7.Авсан арга хэмжээ, мэргэжлийн болон хууль зүйн туслалцаа зөвлөгөөөгсөн байдал
- Суманд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөө рамуудыг мод бэлтгэсэн талбайг цэвэрлэн хүлээлгэн өгөх хүртэл Улсын байцаагчийн актүйлдүүлж түр зогсоов.
- Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, зайлшгүй хөтлөгдөж байх бичиг баримтын хөтлөлтийн талаар заавар өгсөн
- Хөрөө рамын үйл ажиллагаа зогсоосонтой холбогдуулж мод бэлтгэлийн байгууллагаас ойн цэвэрлэгээ хийлгэхээр 40 хүн гаргаж ажиллуулсан
- Тухайн жилд газар олголтын ажлыг сумын ИТХ-аас баталсан төлөвлөгөөнд багтаан олгож байх талаар зөвлөсөн
8.Дүгнэлт
- Мод бэлтгэлийн үйл ажиллагаанд гэрээ болон эрхийн бичгээр хүлээсэн үүргийн биелэлтэнд байнгын хяналт шалгалтыг байгаль хамгаалагч байцаагчийн зүгээс хийгдээгүй.
- Зөвшөөрөл өгөөд орхидог, хаанаас модоо бэлтгэж байгаад эрхийн бичиг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэнд хийх шалгалтыг орхигдуулсан
- Мэргэжлийн байгууллага ашиг хөөх зорилгоор хэрэглээний мод бэлтгээд түлээ бэлтгэх, ойн цэвэрлэгээ хийх ажлыг орхигдуулсан
- Арьчилгааны огтлолоор мод бэлтгэх модны лимитэнд эрхийн бичгээр хяналт тавиагүйгээс мод бэлтгэх төлөвлөгөөг 278,7 м –ээр хэтрүүлсэн
- Арчилгааны огтлолоор мод бэлтгэх эрхтэй мэргэжлийн байгууллага, хожуул өндөр тайрдаг, модны үзүүрийг бүрэн авч ашиглаагүй, бэлтгэсэн модны бөгсөн талаас гарсан хэсгийг иргэдийн түлээнд нийлүүлэлгүйг талбайн дотор, болоод захад гаргаж орхидог.
- Ойжуулалт БСУТ ажил, үр боргоцой тарьц суулгац бойжуулах ажлыг орхигдуулсан
- Мэргэжлийн байгууллагууд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, мэргэжлийн байгууллагын ажиллах журмын зохих заалтыг биелүүлээгүй
- Сумын ИТХ, Засаг даргын шийдвэрийг Сум дундын ойн анги, байгаль хамгаалагч үзэлгүйгээр мод бэлтгэх тухай гэрээ байгуулж, талбай тусгаарлалт хийлгэж хууль бус мод бэлтгэлийн ажил эхлүүлдэг
- Сумын ИТХ-аас баталсан тоо хэмжээнд батгаан иргэнд ахуйн зориулалтаар газар олгох ажлыг хийгээгүй
- Хугацаа дууссан газрыг эргүүлэн авч дахин хувиарлалтанд оруулах ажлыг хийгээгүйгээс иргэнд эзэмшлээр олгох газрын хэмжээ дутагдалд орж байгаа
9.Цаашид авах арга хэмжээний тухай:
- Суманд ажиллах хөрөө рамын тоог цөөлж гурваас хэтрүүлэхгүй байхаар бодлого барьж зохион байгуулах ажлыг хийх
- Ойн нөхөрлөл, ойн санг гэрээгээр эзэмшсэн ААН, ойн мэргэжлийн байгууллагат мод бэлтгүүлэх шийдвэр гаргахдаа тэдгээрийн ойн талаар ажиллах менежментийн төлөвлөгөөг үндэслэн мод бэлтгэлийн хуваарийг баталдаг болох
- Сумын Засаг дарга, сумын ИТХ-аас баталсан тоо хэмжээнд багтаан мод бэлтгэх талбайг зааж өгөх шийдвэр гарган гэрээ байгуулан ажилладаг болох
- Мод бэлтгэлийн явцад хяналтыг тогтмол тавиулж зөрчлийг бага дээр нь арилгуулж зөвлөгөө өгч ажилладаг болох
- Мөрөн суманд бэлтгэж нийлүүлэх модыг хоёр сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр бэлтгэн нийлүүлдэг болох
- Мэргэжлийн байгууллагат тарьц, суулгац бэлтгэхэд зориулан Эгийн голын дагуу газар олгох ажлыг судлан шийдвэрлэж өгөх /нэг байгууллагат 0,5 га/
- Суурин газрын талбайн хэмжээ багассантай холбогдуулж газар өмчлүүлэх ажлыг 18-аас дээш насныхан, эзэмшүүлэх ажлыг албан ёсоор гэр болсон иргэдэд олгож байхаар бодлого барьж ажиллах
- Байцаагч, байгаль хамгаалагч нарын үр дүнгийн гэрээг бодитоор дүгнэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах
- Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулж мод бэлтгэлийн үйл ажиллагаа хийж байгаа ААН, байгууллагатай галын аюулгүй байдлын талаар заавар зөвлөмж өгч гал алдахгүй байх баталгаа гаргуулан авах
- Мод бэлтгэлийн талбайг сонгож талбай тусгаарлалт хийлгэж мод бэлтгүүлэхдээ багийн ИНХ-ын саналыг үндэслэн шийдвэрлэдэг болох
ТАНИЛЦУУЛГЫГ БИЧСЭН:
ХАА, БАЙГАЛЬ ОРЧИН, ЭКОЛОГИ,
ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ДАРГА Д.ДАГВА
ГИШҮҮД:
Г.БАТЧУЛУУН
А.МӨНХТӨР
Б.ГАНСҮХ
М.ГҮНТЭВСҮРЭН
Газрын төлөвлөгөө ИТХ-ын 2012 оны 01 дүгээр сарын 04-ны 06 тоот тогтоолын талаар хийсэн шалгалтын материал
Үйлвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Сургуулийн урд талд |
Спорт заал |
0,2 |
Тэмдэгжүүлсэн |
2 |
Асайтын гүүрний баруун хойно |
Мод боловсруулах үйлдвэр |
3 га |
Олгоогүй |
3 |
Эмнэлгийн зүүн талд |
Эрчим хүчний контор |
0,04 га |
2012-10-11-ны А/112 тоот захирамжаар байрлалыгөөрчилж олгосон |
4 |
Эмнэлгийн зүүн талд |
Хадгаламж банк |
0,06 га |
Олгоогүй |
5 |
Эмнэлгийн зүүн талд |
Авто граж |
0,02 га |
Олгоогүй |
6 |
Эмнэлгийн зүүн талд |
Хувийн эмнэлэг |
0,06 |
138,4 мян.төгрөгөөр Д.Цолмонд олгосон |
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын байгуулага хуулийн этгээдэд
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Гүүрний цаана Бухын толгойн зүүн талд |
Амьны орон сууц барих /2 иргэнд/ |
0,14 га |
Олгогдоогүй |
2 |
3 дугаар хороо Цэрэндуламын урд талд голын эрэг дээр |
Музей барих /1 иргэнд/ |
0,5 га |
Олгогдоогүй |
Аялал жуулчлал
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Сонгины буланд |
Аялал жуулчлал |
1 га |
Санал ирээгүй |
2 |
Асайтын аманд |
Аялал жуулчлал |
1 га |
740,0 мян.төгрөгөөр П.Ариунсан авсан |
3 |
Булагт |
Аялал жуулчлал |
1 га |
840,0 мян.төгрөгөөр Д.Цолмон |
4 |
Төмстий |
Аялал жуулчлал |
1 га |
740,0 мян.төгрөгөөр Г.Пүрэвхүү |
Иргэнд өмчлүүлэх газар /эзэмшиж байгаа газрыг/
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
4 дүгээр баг 1,2,3 дугаар хороонд |
100 өрхөд |
9,0 га |
116 иргэнд 11,2 га |
Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан олгох газар
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
4 дүгээр баг гүүрний цаана Чичингийн аманд |
30 өрхөд |
2,4 га |
65 иргэнд 6,45 га газар олгосон үүнээс сумын төвд 35 иргэнд 4 га газар |
Төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар иргэн, ААН, байгууллагад
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Бөөрөг |
Төмс хүнсний ногоо тарих 5 өрхөд /нэг өрхөд 0,25 га/ |
1,25 га |
Олгогдоогүй |
2 |
Хуучин эмчилгээ тэжээлийн цэгийн наана |
Чацаргана тариалах /1 иргэнд/ |
1,5 га |
Олгогдоогүй |
3 |
Сайнбатын рамын урд талд |
Чацаргана тариалах /1 иргэнд/ |
1,5 га |
Олгогдоогүй |
Нийтийн эдэлбэр газарт
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Соёлын төвөийн хойд талд |
Цэцэрлэгт хүрээлэн |
0,25 га |
0,25 га олгож Засаг даргын харьяанд өгсөн |
Өвөлжөө хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Бөөрөлж |
1,2 |
||
2 |
Чичин |
1,2 |
||
3 |
Зэрлэг |
1,56 |
||
4 |
Удган |
1,02 |
||
5 |
Боомын хошуу |
0,04 |
||
Бүгд |
5,5 га |
20 өрхөд 3,7 га газрын өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон |
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2012 ОНЫ 03 ДУГААР САРЫН 14-НЫ ӨДРИЙН 09 ТООТ ТОГТООЛЫН БИЕЛЭЛТ АЖ АХУЙН НЭГЖЭЭР
Арчилгаа |
Цэвэрлэгээ |
Бүгд |
||||||||
Тө /м/ |
Гүйц /м/ |
Хувь |
Тө /м/ |
Гүйц /м/ |
Хувь |
Тө /м/ |
Гүйц /м/ |
Хувь |
||
1 |
Халзан бүргэдэй уул ХХК |
Мө 176 Су 324 Бүгд 500 |
И 521,6, А 157, Бүгд 678,6 |
135,7 |
1000 |
И 150,4 А190, Б340,4 |
34 |
1500 |
1018,9 |
67,9 |
2 |
Үүрийн долгио ХХК |
И26,2 |
1000 |
И142 А542 Б684 |
68,4 |
1500 |
710,2 |
47,3 |
||
3 |
Энхбулган ХХК |
1000 |
200 |
20 |
1000 |
200 |
20 |
|||
4 |
Хайрхан уул ХХК |
1000 |
И29 А115 Б144 |
14,4 |
1000 |
144 |
14,4 |
|||
5 |
Их Соёолж Батсуурь |
500 |
153 |
30,6 |
500 |
153 |
30,6 |
|||
6 |
Ургах шинэс ХХК |
500 |
138 |
27,6 |
500 |
138 |
27,6 |
|||
7 |
Намхан цахир хоршоо |
И74 |
И35 А100 Б135 |
209 |
||||||
8 |
Ану булаг ХХК |
70 |
70 |
|||||||
Бүгд |
500 |
778,7 |
155,7 |
5000 |
1864,4 |
37,3 |
5500 |
2643,1 |
48 |
Халзан бүргэдэй Уул ХХК -32 иргэд 672 м
Хайрхан уул ХХК 3 иргэнд 29 м
Намхан цахир хоршоо 6 иргэнд 109 м
Үүрийн долгио ХХК 12 иргэнд 166,2 м
Бүгд: 53 иргэнд 976,2 ммод бэлтгэж нийлүүлсэн байна.
Үүнээс: арчилгаагаар 621,8 м, цэвэрлэгээгээр 354,4 м
Хэрэглээнээс 13488,5 мян.төг төсөвт төлөгдсөн байна
Ø Их соёолж ХХК-д дахин хуваарилалтаар 500 м мод бэлтгүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралд танилцуулагдсан ч тогтоол гаргалгүй орхигдуулсан нь албан тушаалтнууд болон асуудал оруулсан ААН-ийн хариуцлагагүй үйл ажиллагаа юм. /8 дугаар сарын 13-ны өдөр ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга амарсан үед хурал зарлаж хуралдсан боловч нарийн бичгийн даргад энэ асуудлыг тухайн үед хэлээгүй/
Газрын төлөвлөгөө ИТХ-ын 2012 оны 01 дүгээр сарын 04-ны 06 тоот тогтоолын талаар хийсэн шалгалтын материал
Үйлвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Сургуулийн урд талд |
Спорт заал |
0,2 |
Тэмдэгжүүлсэн |
2 |
Асайтын гүүрний баруун хойно |
Мод боловсруулах үйлдвэр |
3 га |
Олгоогүй |
3 |
Эмнэлгийн зүүн талд |
Эрчим хүчний контор |
0,04 га |
2012-10-11-ны А/112 тоот захирамжаар байрлалыг өөрчилж олгосон |
4 |
Эмнэлгийн зүүн талд |
Хадгаламж банк |
0,06 га |
Олгоогүй |
5 |
Эмнэлгийн зүүн талд |
Авто граж |
0,02 га |
Олгоогүй |
6 |
Эмнэлгийн зүүн талд |
Хувийн эмнэлэг |
0,06 |
138,4 мян.төгрөгөөр Д.Цолмонд олгосон |
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын байгуулага хуулийн этгээдэд
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Гүүрний цаана Бухын толгойн зүүн талд |
Амьны орон сууц барих /2 иргэнд/ |
0,14 га |
Олгогдоогүй |
2 |
3 дугаар хороо Цэрэндуламын урд талд голын эрэг дээр |
Музей барих /1 иргэнд/ |
0,5 га |
Олгогдоогүй |
Аялал жуулчлал
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Сонгины буланд |
Аялал жуулчлал |
1 га |
Санал ирээгүй |
2 |
Асайтын аманд |
Аялал жуулчлал |
1 га |
740,0 мян.төгрөгөөр П.Ариунсан авсан |
3 |
Булагт |
Аялал жуулчлал |
1 га |
840,0 мян.төгрөгөөр Д.Цолмон |
4 |
Төмстий |
Аялал жуулчлал |
1 га |
740,0 мян.төгрөгөөр Г.Пүрэвхүү |
Иргэнд өмчлүүлэх газар /эзэмшиж байгаа газрыг/
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
4 дүгээр баг 1,2,3 дугаар хороонд |
100 өрхөд |
9,0 га |
116 иргэнд 11,2 га |
Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан олгох газар
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
4 дүгээр баг гүүрний цаана Чичингийн аманд |
30 өрхөд |
2,4 га |
65 иргэнд 6,45 га газар олгосон үүнээс сумын төвд 35 иргэнд 4 га газар |
Төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар иргэн, ААН, байгууллагад
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Бөөрөг |
Төмс хүнсний ногоо тарих 5 өрхөд /нэг өрхөд 0,25 га/ |
1,25 га |
Олгогдоогүй |
2 |
Хуучин эмчилгээ тэжээлийн цэгийн наана |
Чацаргана тариалах /1 иргэнд/ |
1,5 га |
Олгогдоогүй |
3 |
Сайнбатын рамын урд талд |
Чацаргана тариалах /1 иргэнд/ |
1,5 га |
Олгогдоогүй |
Нийтийн эдэлбэр газарт
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Соёлын төвөийн хойд талд |
Цэцэрлэгт хүрээлэн |
0,25 га |
0,25 га олгож Засаг даргын харьяанд өгсөн |
Өвөлжөө хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх
Д/д |
Байршил |
Зориулалт |
Төлөвлөсөн /талбай м.кв/ |
Биелэлт м.кв |
1 |
Бөөрөлж |
1,2 |
||
2 |
Чичин |
1,2 |
||
3 |
Зэрлэг |
1,56 |
||
4 |
Удган |
1,02 |
||
5 |
Боомын хошуу |
0,04 |
||
Бүгд |
5,5 га |
20 өрхөд 3,7 га газрын өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон |
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2012 ОНЫ 03 ДУГААР САРЫН 14-НЫ ӨДРИЙН 09 ТООТ ТОГТООЛЫН БИЕЛЭЛТ АЖ АХУЙН НЭГЖЭЭР
Арчилгаа |
Цэвэрлэгээ |
Бүгд |
||||||||
Тө /м/ |
Гүйц /м/ |
Хувь |
Тө /м/ |
Гүйц /м/ |
Хувь |
Тө /м/ |
Гүйц /м/ |
Хувь |
||
1 |
Халзан бүргэдэй уул ХХК |
Мө 176 Су 324 Бүгд 500 |
И 521,6, А 157, Бүгд 678,6 |
135,7 |
1000 |
И 150,4 А190, Б340,4 |
34 |
1500 |
1018,9 |
67,9 |
2 |
Үүрийн долгио ХХК |
И26,2 |
1000 |
И142 А542 Б684 |
68,4 |
1500 |
710,2 |
47,3 |
||
3 |
Энхбулган ХХК |
1000 |
200 |
20 |
1000 |
200 |
20 |
|||
4 |
Хайрхан уул ХХК |
1000 |
И29 А115 Б144 |
14,4 |
1000 |
144 |
14,4 |
|||
5 |
Их Соёолж Батсуурь |
500 |
153 |
30,6 |
500 |
153 |
30,6 |
|||
6 |
Ургах шинэс ХХК |
500 |
138 |
27,6 |
500 |
138 |
27,6 |
|||
7 |
Намхан цахир хоршоо |
И74 |
И35 А100 Б135 |
209 |
||||||
8 |
Ану булаг ХХК |
70 |
70 |
|||||||
Бүгд |
500 |
778,7 |
155,7 |
5000 |
1864,4 |
37,3 |
5500 |
2643,1 |
48 |
Халзан бүргэдэй Уул ХХК -32 иргэд 672 м
Хайрхан уул ХХК 3 иргэнд 29 м
Намхан цахир хоршоо 6 иргэнд 109 м
Үүрийн долгио ХХК 12 иргэнд 166,2 м
Бүгд: 53 иргэнд 976,2 ммод бэлтгэж нийлүүлсэн байна.
Үүнээс: арчилгаагаар 621,8 м, цэвэрлэгээгээр 354,4 м
Хэрэглээнээс 13488,5 мян.төг төсөвт төлөгдсөн байна
Ø Их соёолж ХХК-д дахин хуваарилалтаар 500 м мод бэлтгүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралд танилцуулагдсан ч тогтоол гаргалгүй орхигдуулсан нь албан тушаалтнууд болон асуудал оруулсан ААН-ийн хариуцлагагүй үйл ажиллагаа юм. /8 дугаар сарын 13-ны өдөр ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга амарсан үед хурал зарлаж хуралдсан боловч нарийн бичгийн даргад энэ асуудлыг тухайн үед хэлээгүй/