Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН 2014 ОНЫ ТАЙЛАН

2014-12-02

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС 2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2014-12-01                                                                              Булган  тал                      

             

Тус сумын ГХУСАЗСЗ нь 2014 оны жилийн ажлын төлөвлөгөөнд 6 үндсэн зорилт, 32 заалт бүхий төлөвлөгөө баталж төлөвлөгөөнд туггасан ажлуудыг хуваарийн дагуу хэрэгжүүлж ажиллаа.

Нэг.Бодлого боловсруулах, зохион байгуулалтын ажлын талаар:

2014 оны төлөвлөгөөг боловсруулахдаа ААН, байгууллага, иргэдийн  саналыг авч тусгасны үр дүнд суманд тулгарч буй асуудлуудыг бүрэн хамрагдсан.

Төлөвлөгөөний дагуу хариуцсан албан байгуулллага, алба хаагчидтай хамтран Шинэ жил, Цагаан сар, Үндэсний их баяр наадам, бүх шатны сургуулийн төгсөлт, хавар намрын цэрэг татлага  зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг угтаж нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж ажилласнаар энэхүү өдрүүдэд гарах магадлалтай гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлж чадсан.Үүнд:

“Шинэ жил -2014” нэгдсэн арга хэмжээг 2013-12-25 - 2014-01-02-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уг арга  хэмжээний үеэр хариуцлагатай жижүүр гаргах тухай сумын Засаг даргын захирамж гарсан бөгөөд нийт 7 байгууллагын 14 албан хаагч жижүүрлэн ажилласан.

Цагаан сарын баярыг уттан “СҮҮТЭЙ ЭРДЭНЭБУЛГАН” уриалгыг гаргаж сумын өрх бүрт хүргүүлсэн.

Архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор архины хамааралтай болон архинаас гарсан иргэдийн үүсгэл санаачилгаар “Эрүүл гэр бүл” ТББ-тай хамтран “Архигүй Эрдэнэбулганчууд” уриалгыг гаргасан.

Багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарын  сургалт, багийн ИНХ дээр  зөвлөлийн гишүүд очиж нэмэлт өөрчлөлт орсон  хуулийн талаар мөн шүүхийн багц хуулийг үе шаттайгаар танилцуулж ажилласан.

2014.03.03-2014.03.11- ны өдрүүдэд Бөөрөлж, Чичин, Зэрлэг, Дуурга, Удган багуудаар явж нийт 275 иргэнд 2013 онд хийсэн ажил болон Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь гэмт хэрэг мөн, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье зэрэг аймгийн ГХУСАЗС-өөс ирүүлсэн гарын авлагуудыг ард иргэдийн гар дээр хүргэсэн.

            Хоёр.Салбар зөвлөлийн хуралдааныг явуулах бэлтгэл ажлыг хангах талаар:

            2012 оны 03 дугааар сарын 13-нд зохион байгуулсан “Хүүхдийн хүмүүжилд – Олон нийтийн оролцоо” Аймгийн зөвлөгөөгөөнөөс гарсан зөвлөмж,  2012 оны 09 дүгээр сард зохион байгуулсан аймгийн хууль хяналтын байгууллагын II зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоол, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа-2014” Хангайн бүсийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг  өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгаж  хэрэгжилт, үр дүнг тооцож ажилласан.

            Сумын ГХУСАЗСЗ нь  4 удаа хуралдаж 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Гурав. Хяналт шалгалтын талаар:

ü  Цаг хэтрүүлсэн тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа дэлгүүр, үйлчилгээний газруудад  /РС тоглоомын газар/ хяналт шалгалтыг сар бүр зохион байгуулсан.

ü  БОТХБТ, Цагдаагийн хэсэг хамтран төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, иргэдийн хүсэлтээр 32 удаа хяналт шалгалт хийж, 16 зөрчил илрүүлж 5376,0 төгрөгний торгууль тавьж, 5396,0 төгрөгний нөхөн төлбөр тооцон ажилласан.  

ü  Холбогдох албан хаагчидтай хамтран Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үүднээс төлөвлөгөөт шалгалт 1 удаа, төлөвлөгөөт бус шалгалт 2 удаа хийгдсэн. Гарсан зөрчил дутагдлыг тухай бүр арилгаж, холбогдох арга хэмжээж авч ажилласан. Сумын хэмээнд 2 дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосон.

ü  Гудамж талбайд эргүүл шалгалт хийж МУ-ын ЗХТХууль, АСТТХууль, ГЗТХууль, ТХТХууль, зөрчсөн 287 иргэнд 1244,0 төгрөгний торгууль оногдуулж сум орон нутгийн орлогод оруулсан.

Дөрөв.Тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар:

            А.Архидан согтуурахтай тэмцэх талаар:

ü  Архидан согтуурах сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн заалт бүрийг  иргэдэд мэдээллийн самбар, багийн ИНХ дээр танилцуулсан.

ü  “СҮҮТЭЙ ЭРДЭНЭБУЛГАН” уриалгыг ард иргэдэд хүргэсэн.

ü  Архи согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг 7 хүнсний дэлгүүрт хяналт Арслант, Их монгол, Тахилагат зэрэг архи худалдаанд байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй болно

Б.Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар:

ü  ЕБС-ын сурагчдын дунд “Ногоон гэрэл цагаан шугам”, “Би цагдаа” тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн. 2014 оны 03 дугаар сарын 04-нд ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд өнөөгийн нийгмийн хөгжилд хүмүүсийн хоорондын харилцаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, тэднийг илггэх ур чадвартай болгох зорилгоор илтгэлийн уралдааныг холбогдох албан хаагчидтай хамтран зохион байгуулсан.Энэхүү илтгэлийн уралдаанд 7 бүлгийн 36 сурагч оролцсон.  “Хүний эрхийн боловсрол” сэдэвт 1 сарын аяныг 2014.12.01-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар сумын Засаг даргын захирамж гаргуулсан.

В.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар:

БОТХБТ, Цагдаагийн хэсэг, Байгаль хамгаалах Монголын тул сантай хамтран бүх багуудаар хяналт шалгалт хийж ажилласан бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага боршур, зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан. Эрдэнэбулган суманд эрсдэл бүхий Ойн тухай хууль, Амьтны тухай хууль тогтоомжоор сургалт сурталчилгааг тогтмол зохион байгууж, иргэдийн санал хүсэлтийг авч идэвхитэн байгаль хамгаалагч нартай хамтран ажилласаны үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг гараагүй.

Г.Малын хулгайн гэмт хэрэг, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар:

Малын хулгай гарах гол шалтгаан нь малчдын хариуцлагагүй байдал малаа хариулдаггүй явуулдаг, сонор сэрэмжгүй байдал, хувиа хичээсэн байдлууд нөлөөлж байгаад дүгнэлт хийж ГХУСАЗСЗ-өөс санамж, боршур малчдад тараасан. Мөн ойр нутагладаг, хамаатан садан, айл хөрш, найз нөхдийн хүрээнд бие мал хамгаалах малчны бүлэг байгуулан ажиллаж байна. Малын хулгайтай тэмцэх сарын аяныг Цагдаагийн хэсэг, малчны бүлгүүдтэй хамтран зохион байгуулсан.

Д. Замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ГХУСАЗС-ийн ээлжит хурлаар 3 газар хурд сааруулагч, 16 газар замын тэмдэглэгээ хийхээр шийдвэрлэж, 500000 төгрөгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн. Газар тариалангийн чиглэлэр үйл ажиллагаа явуулдаг 7 ХХК, 4 иргэний үйл ажиллгааандаа ашиглаж буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын хошууч Ганзориг ирж хяналт шалгалт хийсэн. Сурагчдын дунд “Би цагдаа” “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнүүдийг зохион байгуулсан.”Мотоциклийн ослоос урьдчилан сэргийлцгээе” зөвлөмж гаргаж ард иргэдэд хүргэсэн. Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлэх  ажлын хүрээнд 350 ширхэг санамж, гарын авлага иргэдэд тараасан.

Тав. Бусад ажлын талаар:

            Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 2013-12-03-нд өдөр тутам мөрдвөл зохих 7 хуулиар эмхтгэл бэлтгэж гарын үсэг зуруулан гардуулсан бөгөөд энэхүү хуультай хэрхэн танилцаж, мөрдлөг болгож байгаа талаар байнгын хяналт тавьж ажилласан.

            2014.09.15 – 2014.11.15-ны хооронд Камер нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд  суманд үйл ажиллагаа явуулж буй 8 нэрийн хүнсний дэлгүүрүүд, 6 нэрийн хүнс, барааны дэлгүүрүүдэд хяналтын камер байрлуулах тухай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 30 дугаар тогтоол гарсан. 

Тус сумын Цагдаагийн хэсэг нь 2014 онд иргэд, ААН байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 43 хүлээн авч харъяаллын дагуу  ГХТТ-ын Мөрдөн байцаах албанд 5 материал шилжүүлж 6 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 5 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материаллыг аймгийн прокурорт хүргүүлж, 27 гомдол мэдээлэлд захиргааны арга хэмжээ авсан байна.Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас иргэдэд учруулсан 21 сая 870,0 мян.төгрөгний хохирлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд бүрэн барагдуулсан байна.

ДҮГНЭЛТ:Гэмт хэргийн гаралтыг өмнөх онтой харьцуулвал:

 

                                                            2013                                       2014

Онц хүнд гэмт хэрэг                       1                                              0

 ИЭМЭҮЭГХ                                     2                                              3

Хулгайн гэмт хэрэг                         3                                              3

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг 1                                              0 

 

Цаашид Эрдэнэбулган ГХУСАЗСЗ нь Гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулж  Цагдаагийн хэсэг, ЗДТГазар, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллахын зэрэгцээ олон нийтэд хандсан авхаалж самбаа, хууль тогтоомжийн мэдлэг шалгасан тэмцээнүүдийг ААНБ, Иргэд, Төрийн албан хаагчид, малчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

                                                            ТАЙЛАН БИЧСЭН:

ГХУСАЗСЗ-ИЙН НБД                               Б.ЭРДЭНЭ-ОЮУН

                                                ТАНИЛЦСАН:

ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА                          П.АРИУНСАН

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%