Хамтран ажиллах тухай
Дэлхий нийтийг түгшээгээд байгаа корона вирус нь хэдийгээр Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа боловч иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэлтэй байж хэрэгжүүлэн ажиллах нь хамгаас чухал болохыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа юм. Иймд та бүхэн орчны эрүүл ахуйг сайтар сахиж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоол “Осол гэмтлээс сэргийлэх аян” –ны хүрээнд 2020 оны 02 дугаар сарыг Орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн унаж бэртэс осол гэмтлийн тоог бууруулах зорилгоор “Хором бүрээ анхааръя”- аяныг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж байна.
Аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр халтирч унахаас үүдэн гэмтэж бэртэхгүй байх нөхцөл боломжийг хангаж ажиллах, хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 52.3 дахь хэсэгт заасан “оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас, мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”- арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна.