Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “ЭНЭРЭЛ” хүүхдийн цэцэрлэгийн 2015оны “Хүүхдэд ээлтэй” үнэлгээ хийсэн дүгнэлт

2016-01-06

2015 оны“Хүүхдэд ээлтэй” цэцэрлэгийн үнэлгээнд 6 бүлгийн 192 бүртгэлтэй хүүхдээс тогтмол ирдэг 164 хүүхэд, хичээлийн 1,2 –р байр,  эрхлэгч – 1, багш- 6, туслах багш -6, эмч - 1, нярав – 1, ахлах тогооч – 1, арга зүйч байхгүй нийт 16 багш ажилчдаас заагдсан асуулгын дагуу судалгааг програмд оруулж доорхи үнэлгээ гарсан.

НЭГ.Багш – 6, туслах багш- 6  талаарх мэдээлэл:

Багш нарыг  22-31 жил ажилласан ахмад  – 4, 2-8 жил ажилласан залуу – 8 байгаа нь ажлын туршлагатай чадварлаг баг  бүрдсэн байна.  Бүх багш нар СӨБ-ийн  багш мэргэжилтэй, болон мэргэжлийн сургалт, Эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ тогтмол хамрагдсан байна. Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт, багшийн бүртгэл хүүхэд нэг бүрийн судалгаа, сургалтын төлөвлөлт хийсэн байдал, нэгж хичээлийг заах эрүүл аюулгүй, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн, эцэг эхтэй ажилласан байдал зэргийн хэрэгжилт  маш сайн бүрэн хангалттай байна.

Гарсан зөрчил:

Багшлах эрхийн үнэмлэхтэй-5, үнэмлэхгүй-1, мэргэжлийн зэрэгтэй- 2, зэрэггүй -4, хүүхдийг хүлээн авахдаа эрүүл мэндийн байдлын талаар асууж тэмдэглэл хөтөлдөг-5, хөтөлдөггүй – 1, Эцэг эхчүүдэд хүүхдийн хөгжил, хүмүүжлийн эерэг арга, хүүхдэд хэрэгтэй үед нь тусламж дэмжлэг үзүүлэх талаар мэргэжлийн сургалт, зөвлөгөө ажлыг тогтмол зохион байгуулдаг- 5, зохион байгуулдаггүй -1 зэрэг 7 зөрчил гарсан хангалтгүй гэсэн үнэлгээ гарсан.

Багш, туслах багш нар нийт 55 ажлаас 48 зөв хийгдсэн, 7 зөрчил гарсан хангалттай үнэлгээтэй байна.

ХОЁР. Эрхлэгчийн талаарх мэдээлэл

2.1 Ажлын байрны шалгуур үзүүлэлт

            Багшлах эрхийн үнэмлэхтэй, Удирдахуйн ухаанаар мэргэшсэнСӨБ-ын мэргэжилтгүй, Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, тэмдэглэл хийлгэсэн зэрэг бүрэн хангалттай үнэлэгдсэн.

            Зөрчил: СӨБ-ын мэргэжилгүй учир хангалтгүй

            2.2 Эрхлэгчийн ажлын үнэлгээ

            6 бүлгийн хүүхдийн нормыг баримталдаг, Цэцэрлэг хөгжүүлэх бодлоготой, хамран сургалтыг сайн хийдэг, багш нарын сургалтын үйл ажиллагаанд оролцож зөвлөмж өгдөг, байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол хийлгэдэг бүрэн хангалттай үнэлэгдсэн байна.

            Гарсан зөрчил:

            Багш, ажилчид бие даан суралцах сургалтын хөтөлбөрийг Нийслэлийн боловсролын газартай хамтран боловсруулах, бие даан суралцах сургалтын хөтөлбөрийг багш, ажилчдаар боловсруулан баталгаажуулах, Багш ажилчид, хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, төлөвлөгөө, асуудлыг шийдвэрлэсэн байдал, аж байдлын суурь судалгаа хийх зэрэг 4 зөрчил гарч хангалтгүй үнэлэгдсэн.

            Эрхлэгчээс нийт 42 ажлаас 37 зөв хийгдсэн, 5 зөрчил гарсан учир хангалттай үнэлгээтэй байна.

            ГУРАВ.БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ, ЧАНАРТ ТАВИХ ШААРДЛАГА

Цагаан хэрэглэлийн угаалга, индүүдлэгийн тусгай өрөөтэй, Агаар оруулах, гаргах зориулалт бүхий хэвийн ажиллагаатай агааржуулалтын системтэй,Цагаан хэрэглэлийн угаалгын машинаар бүрэн хангагдсан,Агуулахын вандан тавиур хүрэлцээтэй, хаягжилттай, чийглэг, дулааныг өдөр бүр хэмжиж, бүртгэл хөтөлдөг,Чанар аюулгүй байдлын баталгаажилттай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, бараа материалыг авч, санхүүгийн бүртгэл хийдэг, Улсын бүртгэлд бүртгэсэн чанарын баталгаажилттай, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор хангагдсан, хүрэлцэхүйц хэмжээний байнгын нөөцтэй, Хортон, шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх устгалыг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэж хэвшсэн зэрэг бүрэн хангалттай.

Гарсан зөрчил: Бараа, материал, хүнсний ногоо, хуурай хэрэглэл, махны төрөлжсөн агуулах

Няраваас 9 ажлаас 8 зөв хийгддэг, 1 зөрчилтэй бүрэн хангалттай үнэлэгдсэн.

ДӨРӨВ. ГАЛ ТОГООНЫ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ШААРДЛАГА

Гал тогооны ажиллагсад орох, гарах тусдаа хаалгатай, Хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авч муудсан, ялзарсан хэсгийг ангилж ялгадаг, Үйлдвэрлэлийн ажлын байранд гадны хүн оруулахдаа хамгаалах малгай өмсгөдөг, Ажиллагсдын ариун цэврийн өрөөтэй, Хоол үйлдвэрлэлийн өрөөний шал нь ус нэвтэрдэггүй, угааж цэвэрлэхэд тохиромжтой, гулгадаггүй, зай завсаргүй хийгдсэн, Хана нь ус нэвтэрдэггүй, ус шингээдэггүй, угаахад тохиромжтой материалаар хийгдсэн, цэвэрлэхэд хялбар, цагаан, цайвар өнгөтэй, Адар (тааз) нь тоос шороо хуримтлагдахааргүй, ус чийг аль болох багаар үүсгэх, мөөгөнцөр, хөгц ургаж үржихгүй, будаг, шохой нь хуурч унахгүй цэвэрлэхэд хялбар, Цонх нь тоос, шороо ордоггүй, шавьж нэвтрэхгүй торон хаалттай, Цонхны тавцан нь налуу, тавиур болгон ашигладаггүй, будаг нь угаалга, цэвэрлэгээний бодисонд тогтвортой, Хоол үйлдвэрлэлийн өрөө нь хүрэлцэхүйц хэмжээний зохиомол гэрэлтүүлэгтэй, гэрэл нь бүрхүүлтэй, тогтмол цэвэрлэдэг, Халуун боловсруулалтын өрөө нь агааржуулалтын системтэй /вентилятор, сэнс/ тэдгээр нь хэвийн ажиллагаатай,Агааржуулалтын хоолой нь шавьж, хорхой ялаанаас хамгаалагдсан торон хаалттай, хаалтыг тогтмол цэвэрлэдэг, Гал тогооны тоног төхөөрөмжийг хооронд нь зайтай, хөдөлгөөнгүй суурилуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан, Хоол ундны ус авах крант тусдаа, ундны усны стандарт шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт гаргуулж хэвшсэн, Түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хөргүүрт хадгалж, хөргүүрийн хэмийг өдөр бүр хэмжиж, тэмдэглэл хөтөлж хэвшсэн, Хоолны цэсийг долоо хоногоор зохион баталгаажуулж, мөрдөж хэвшсэн, Хүүхдэд өгч байгаа хоолны илчлэгийг өдөр бүр тооцож хяналт тавьдаг, Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын /халад, гутал, хормогч, бээлий, үсийг бүрэн халхалхуйц толгойны өмсгөл/ хувцсаар бүрэн хангагдсан, бүрэн хэрэглэдэг, Тогооч, бэлтгэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, хөдөлмөр зохицуулалтын арга хэмжээ авдаг, Сав суулга нь хэрэглээний шаардлага хангагдсан, хүрэлцээтэй, Дээжийн хөргөгчтэй, хөргөгчийн хэмийг өдөр бүр хэмжиж тэмдэглэл хөтөлдөг, Хоолыг шинээр хийх тохиолдол бүрт нэг хүүхдэд өгөх хэмжээгээр дээж авч, цаг, минутыг тодорхой бичиж, 48 цаг хадгалж, устган баталгаажуулж тэмдэглэл хөтөлж хэвшсэн, Бэлэн болсон хоолыг эрхлэгч, эмч, арга зүйчээр амтлуулж, тэмдэглүүлдэг, Бэлтгэсэн хоол, хүнсийг ангид түгээхэд эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг баримталдаг нь бүрэн хангалттай байна.

            Гарсан зөрчил:

            Гал тогоо нь зориулалтын байртай, технологийн зөв урсгалгүй, Гаднаас хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авах өрөө, хэсэггүй, Шал нь ус чөлөөтэй урсаж, бохир усны хоолой руу орж байхуйцаар 45градусын налуу хийгдээгүй,Халуун боловсруулалт, угаалгын өрөөнд угаадас зайлуулах тор, тос баригч бүхий траптай, түүнийг тогтмол угааж, цэвэрлэж, халдваргүйжүүлдэггүй зэрэг 4 зөрчил гарсан хангалтгүй үнэлгээ гарсан.

            ТАВ. Эмчийн талаарх мэдээлэл

            5.1 Шалгуур үзүүлэлт

            Бага эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн лицензтэй

            5.2 Эмчийн ажлын үнэлгээ

Эмч нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эсэх (даралт хэмжигч аппарат, чагнуур, жин, өндөр хэмжигч, чангалуур, халууны шил, гар, нурууны хүч хэмжигч, туузан метр, бикс, мэс заслын хямсаа, хавчаар, лотошка г.м),Яаралтай тусламжийн эм тариа болон боолт хийх материалтай,Аюултай хог хаягдлыг зохих журмын дагуу цуглуулж, устгадаг, Гар нүүрийн угаагуур, ариун цэврийн өрөө, ор бүхий тусгаарлах өрөөтэй, Жил, улиралын ажлын төлөвлөгөөтэй,Анхан шатны бүртгэл, маягтаа бүрэн хөтөлдөг,  Хүүхэд бүрт эрүүл мэндийн карт нээж бүрэн хөтөлж, хэвшсэн, Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг өглөө бүр тандан судалж хүлээж авсан байдлыг анги, бүлэг бүрт нь хянаж, шалгадаг, Анги, бүлгийн багш нартай хамтран хүүхдийн өндөр, жинг хагас жилд нэг удаа хэмжиж, эрүүл мэндийн үзлэг тогтмол хийж, үнэлгээ дүгнэлт өгдөг, Жингийн индексийг гаргаж, хоол тэжээлийн байдалд нь үнэлгээ өгч, эрхлэгчид танилцуулан, хоолны асуудлыг тогоочид тавьж, хянадаг, Хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан, эрүүлжүүлэх ажилд эцэг, эхийг татан оролцуулж, үр дүнг тооцдог, Ажиллаж байгаа болон шинээр ажилд орж байгаа ажилтнууд урьдчилан сэргийлэх(цагаан хорхой, шимэгч, сүрьеэ) үзлэг шинжилгээнд хамрагдсан байдалд хяналт тавьдаг, Ажиллагсдыг харъяа дүүргийн эмнэлэгт жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах арга хэмжээ авдаг, Багш, ажилчид, хүүхдийн дунд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулдаг, Эцэг эхчүүдэд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, хичээл заадаг, Амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчний голомтын арга хэмжээг өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулдаг, Хоол хүнсээр дамжих хордлого, хордлогот халдварт гаргасан, Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмчтэйгээ байнгын холбоотой ажилладаг, Халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу найруулж, хэрэглэж байгаад хяналт тавьдаг, Анги, бүлэг, цэцэрлэгийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн чанарт графикийн дагуу хяналт тавьж, бүртгэл хөтлөн, үнэлгээ өгч хэвшсэн, Хүүхдийн хоолны амт, чанарт өдөрт бүр хяналт тавьж, тогоочид зөвлөгөө өгдөг зэрэг бүрэн хангалттай үнэлэгдсэн.

Гарсан зөрчил:  Эмч нь ширээ, сандал, компьютер, принтер, үзлэгийн оргүй, Эм хадгалах шилэн нүүртэй шүүгээгүй зэрэг 2 зөрчил гарч хангалтгүй үнэлэгдсэн.

ЗУРГАЙ. ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙ

6.1 Эдэлбэр газрын эрүүл ахуй, аюулгүй байдал

Эдэлбэр газраа баталгаажуулсан, Эдэлбэр газар дотор гадны барилга байгууламгүй, Эдэлбэр газрын хилээс 10м-ээс багагүй зайд барилга байгууламж, граж баригдаагүй, Эдэлбэр газрыг тойруулан 1.5м-ээс багагүй өндөртэй, өнгө үзэмжтэй хашаатай,Эдэлбэр газрын 50 хувийг зүлэгжүүлж, мод, бут сөөг тарьж тохижуулсан, Барилга байгууламж нь аврах гарцтай ба шаардлагатай үед шууд ашиглах боломжтой, Цэцэрлэгийн хашаа руу түргэн тусламжийн болон галын машин саадгүй орох боломжтой, Хуурай хог хаягдлын цэгийг салхины зонхилох чиглэлийн доор байрлуулж, зориулалтын дагуу тохижуулсан, гэрээний дагуу хогийг тогтмол хугацаанд зөөвөрлөдөг, Хөдөлгөөнт тоглоомыг бат бөх суурилуулж, аюулгүй байдлыг хангасан, Хүүхэд дотор нь орж тоглодог тоглоомын орох, гарах хэсэг нь чөлөөтэй, Тоглоомын талбайн элсийг байнга цэвэрлэж, эргүүлж тойруулан салхи оруулдаг зэрэг бүрэн хангалттай үнэлэгдсэн.

Гарсан зөрчил: Барилга байгууламж нь байнгын хөдөлгөөнтэй замаас 50 км зайд байгаа, Орчны гудамж замаас 25 км-ээс багагүй зайд байдаг Цэцэрлэгийн ойролцоох автомашины замд хөдөлгөөнийг хориглосон тэмдэглэгээ, хөдөлгөөн сааруулагчгүй, Эдэлбэр газарт бүлэг бүрт зориулсан тохижилт бүхий тоглоомын талбайгүй зэрэг зөрчилүүд хангалтгүй үнэлэгдсэн.

6.2 Барилга байгууламж

2015оны 01 сард шинэ цэцэрлэгийн байр ашиглалтанд орсон Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилга байгууламжтай, Барилгын үүдний хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан налуу замтай, Барилга байгууламж нь суулт өгч цууралт үүссэн, мөөгөнцөртөөгүй, Анги танхимын хана, шал, хаалга, тааз цонх нь бат бэх, хагарал цууралтгүй, ашиглалтын шаардлага хангасан, Барилга нь бороо, цасны ус зайлуулагчтай, Дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай, Уурын болон нам даралтын зуухтай ба үйл ажиллагаа нь хэвийн, Унд, ахуйн хэрэглээний ус нь хүрэлцээтэй, тасралтгүй хангагддаг, Хэсгийн болон зөөврийн усан хангамжтай бол ундны усыг жилд 1 удаа шинжлүүлдэг зэрэг бүрэн хангалттай үнэлэгдсэн.

            ДОЛОО. БУСАД

            Доорхи тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн жагсаалтаар 6 бүлэгийн эд хөрөнгийг үзүүлэв үүнээс хархад багш нарт интернэт, принтер, DVD, хүртээмжгүй байна. Хүүхдүүдэд 1,2-р хоолны таваг, хоол зөөх стандартад нийцсэн сав алга байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%